Эр хүн миний нүдээр...

Өчигдөр унтах гэж байтал эгч өрөөнд Star TV-р нэг нэвтрүүлэг үзэж байлаа унтах гэж хэвтсэн миний бие тэр ярианаас болоод тархи ажлаад удаан унтаж чадсангүй. Учир юу вэ гэвэл залуучуудад зориулсан нэвтрүүлэг юм байж тэгээд эрчүүдийг төлөөлсөн 3 залуу, бүсгүйчүүдийг төлөөлсөн 3 бүсгүй байх аж. Тэгээд хөтлөгч эрчүүдээс та нар гэрийн эзэн болчихоод гэрийнхээ ажилд эхнэртээ туслах уу? гэсэн асуулт байлаа. Хамгийн эхний залуу:

-Тэгнэ. Гэхдээ гэрийн ажил бол ганц цэвэрлэх биш юмаа. Эвдэрч, тасарсан зүйлсийг янзлах орно. Би түүнийг л хийнэ. Тэрнээс би хэзээ ч хог асгаж, хогтой зууралдахгүй ээ. Эр хүн тийм юм хийх ёсгүй.... Энэхүү хариулт л миний тархийг хэсэг хугацаанд завгүй ажиллуулсан юм.

Би ирээдүйд сайн аав, сайн нөхөр, сайн найз байхыг хүсдэг. Үүнд би эхнэртээ гэрээ цэвэрлэхэд нь тусална гэж боддог л доо. Тэгээд би үнэхээр тийм зүйлтэй эр хүн зууралдах ёсгүй үүнээс болоод нэр хүндэд ч халтай гэж үү? Миний бодлоор үгүй л болов уу... Харин гэргийгээ хайрлахгүй, үр хүүхэддээ эр хүн ямар байх ёстойг харуулж чадаагүй бол тэнд л жинхэнэ өнөөх эр хүний ноён нуруу хугарах байх. Гэрээ цэвэрлэхэд нь хайртдаа туслах нь хайраа илэрхийлж халамж тавьж байгаагийн илрэл гэж би үзнэ. Бас гэргийнхээ сайн сонсогч нь байх хэрэгтэй. Энэ нь мөн хүндэлж байгаагийн илрэл мөн. Аа харин зочинтой үед гэрийн эзэн юм цэвэрлээд гүйгээд байх л хамгийн тохиромжгүй хэрэг гэргийгээ ч ажилгүй гэж муу хэлүүлэх байлгүй. Зөвхөн гэр бүлээрээ байх үед л тэр дотно харилцаа халамж яагаад байж болохгүй гэж... Хайр яг цэцэг шиг үргэлж усалгаа шаарддаг. Усалгаа байхгүй бол цэцэг үхдгийн адил хайр ч мөн үхдэг. Надад 40 эргэм насны аль хэдийн амьдралд гарсан аав нарын дунд тэдний хэрхэн амьдардгийг мэдэж болох тоглоомны газар би ажиллах болсон юм. Тэнд бүгд л нууц амрагтай, хэнтэй яаж явж байсанаа хамаагүй ярьж байсан юм л даа. Би яагаад? гэсэн асуултын хариуг бодохдоо... Бид үерхэх хугацаандаа кино үзээд, болзоонд явна, зугаалж алхана гээд л хайрын усалгааг их хийдэг бол гэр бүл болчихоод усалгаагаа мартдаг. Эр хүн би гэр бүлийнхээ төлөө ингэж хөдөлмөрлөж байгаа юм чинь миний хайртайг мэдэрч байгаа байлгүй. Гэргий нь хамаг арын ажлыг би амжуулж байна тийм болохоор хайртайгаа мэдэрч байна гэж үздэг юм шиг. Гэвч энэ хайрын усалгаа мөн хэдий ч усалгаа багадана.

Тийм болохоор би монгол гэр бүл бүрийг ядаж сарын 1 өдрийг гэргийтэйгээ болзоосой. Эсвэл гэр бүлээрээ байгаасай гэж би хүсдэг. Үүнийг эрчүүд бид л санаачлагандаа аваад амьдралыгхаа хэвшил болгох хэрэгтэй байх. Энэ гэр бүлийг бат бөх болгоод зогсохгүй Монгол улсын маань хөгжилд ч их хувь нэмэр оруулна. Яаж вэ гэвэл бизнес сэтгэлгээнд хэр их сонирхогч байна тэр хэмжээгээрээ худалдан авагч их байдаг учраас монголын гадуур салхилж буй гэр бүлүүдийг сонирхогч болгохын тулд урдаа сайхан талбай засах болно. 1 нь ийм талбай байгуулчвал илүү гоё-г өөр 1 нь баридаг. Тэгээд олон аз жаргалтай гэр бүл гадуур байх учраас хогоо хаях хүн ч багасах байх. Мэдээж гадуур зугаалахаар гарсан гэр бүл хөмсгөө зангидаастай байхгүй нь тодорхой. Бидний нүүрэнд инээмсэглэл байх болно.

Би одоогоор гэр бүлгүй ээ. Бас би амьдралыг сайн талаас нь харж амьдардаг хүн. Тийм болохоор ойлгоогүй олон зүйл байгаа. Бараан талыг нь бодоогүй ээ. Гэхдээ л хүн бүрийн чадах улс эх орондоо болон өөрсөддөө оруулах том энгийн хөрөнгө оруулалт энэ гэж би боддог билээ.

(Нийт: 1)